Арьсны жижиг гэмтлийн үед эдгэрэх явцыг идэвхжүүлэх: хөнгөн хэлбэрийн түлэгдэлт ба зулгарал; туяа ба гэрлийн эмчилгээ буюу эсвэл хэт ягаан туяа эмчилгээний дүнд арьс цочрох; архаг явцтай шархлаа, цооролт, хошногоны шалбархай цууралт, арьс шилжүүлэн суулгах ба умайн хүзүүний улайлт; кортикостероид эмчилгээний үед хэрэглэнэ.
Хуурай болон хагарсан арьсанд арчилгаа үйлчилгээ хийх зорилгоор хэрэглэнэ.
Хөхүүл хүүхдийн нуралтын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.
Хөхний товч хагарах буюу эсвэл эмзэг хөндүүр болох эмгэгийн эмчилгээ, хөхүүл үед хөхний булчирхайн байнгын арчилгаанд тус тус хэрэглэнэ.
Гадуур хэрэглэнэ. Тосон түрхцийг хэрэгцээнээс хамаарч хоногт 1 буюу эсвэл хэд хэдэн удаа түрхэж хэрэглэнэ.
Хөхүүл эхийн хөхний булчирхайн арчилгаа: хөхүүлэх бүрийнхээ дараа хөхний товчинд түрхэнэ.
Хөхүүл хүүхдийн арчилгаа: живхийг солих бүрдээ түрхэж хэрэглэнэ.
Дархлалын систем, арьс ба арьсан доорх эдийн зүгээс: ялангуяа арьсны харшлын урвал (хавьтлын дерматит, харшлын гаралтай дерматит, загатнаа, улайрал, намарс, тууралт, чонон хөрвөс, арьс цочрох, цэврүүт тууралт) илэрнэ.
Ланолин, стеарилын болон цетилийн спирт нь арьсны цочрол үүсгэж болно.