Фоливит С /Фолийн хүчил/ тухай эм зүйч зөвлөх нь

2024 оны нэгдүгээр сарын 9 аар
ewq, Administrator

Фолийн хүчлийг жирэмсэн эхчүүд зохистой тунгаар хэрэглэснээр урагт мэдрэлийн гуурсны гаж хөгжил, уруул тагнайн цооролт, сэтэрхий уруултай хүүхэд төрөх эрсдэлийг бууруулдаг. Мөн В12 амин дэмтэй хамт цусанд эрүүл улаан эс үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн фолийн хүчлийн илүүдэл буюу дутагдал үүсэж жирэмсэн эхчүүдэд эрсдэл үүсгэдгийг анхаарах нь зүйтэй. Фолийн хүчил дутагдвал хүүхдийн тархи, нуруу, нугасанд гажиг үүсэх, тагнай цоорхой төрөх зэрэг эрсдэл үүсдэг.

Хэрэв фолийн хүчил илүүдвэл хүүхэд төрөлхийн амьсгалын өвчлөл, тэр дундаа астма буюу гуурсан хоолойн багтраа өвчтэй төрөх, таних мэдэхүйн чадварын хөгжил хоцрох, хараанд муугаар нөлөөлөх зэрэг аюул эрсдэлийг дагуулдаг. Иймээс ДЭМБ-аас фолийн хүчлийн хоногийн тунг тогтоосон. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд дунджаар хоногт 400-600 мкг/хоног тунтай фолийн хүчлийг хэрэглэхийг зөвлөснийг анхаарна уу! Хоол хүнсэндээ фолийн хүчил өндөр агуулдаг, брокколи, манжин, бууцай, шош, өндөг, газрын самар, элэг, далайн хоол хүнс хэрэглэхийг эм зүйч бид зөвлөж байна.


байрлал Зөвлөгөө