Т. Анар хүүд амьдрал бэлэглэх хандивын аянд нэгдэв


Тавин Ус ХХК-ийн нийт хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд цусны хорт хавдартай Т.Анар хүүд амьдрал бэлэглэх аянд нэгдэж 5 өдрийн цалингаа хандивлав.

Эмийн зохистой хэрэглээг нийтэд таниулах


Хүн амд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө зөвлөмжөөр хангаж ажилладаг.

Байгаль орчинд үзүүлэх хувь нэмэр


Бид компанийн нийгмийн хариуцлагын асуудалд хандахдаа үйлчлүүлэгч, харилцагч, ажилчдад нийгэм, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн өөрийн хувь нэмрийг оруулдаг.

Тусгай хэрэгцээт иргэдэд үзүүлж буй дэмжлэг


Тусгай хэрэгцээт иргэдэд олгодог төрөөс үзүүлж байгаа тусламж үйлчилгээг хүргэхдээ ёс зүйтэйгээр чанар, аюулгүй байдал нь хангагдсан протез, ортопедийн хэрэгслээр хангаж, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор сургалт зөвлөмжөөр хангаж байна.

Малчин түмэнд хандив туслалцаа



2021 оны 2-р сард Дундговь аймгийн нийт нутагт тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн малчин түмэнд 16 сая төгрөгийн хандив тусламжийг компанийн нийт хамт олон үзүүлсэн.

Туул голын сав газрын захиргаанд хандив өргөв



Туул голын сав газрын захиргаанд хандив өргөлөө.

Сайн үйлсийн аян зохион байгуулав


Тавин Ус 1-р салбар эмийн сан нь нийгмийн хариуцлагын хүрээнд Ачлалт хүүхдүүд ТББ-н ахмадын асрах газар сайн үйлсийн аян зохион байгууллаа.

АШУҮИС-н Минтэв багшийн эмчилгээнд хандив өргөв


АШУҮИС-н багш Минтэвд нийгмийн хариуцлагын хүрээнд "Тавин Ус" ХХК-аас 1.000.000 / нэг сая / төгрөгийн хандив өргөв.