"Тавин Ус Фарм" эмийн үйлдвэр

​“Тавин Ус фарм” эмийн үйлдвэр нь анх 2000 онд хөвөн боож савлах үйл ажиллагаа явуулахаар ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй бөгөөд эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг үе шаттай нэвтрүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх замаар чанарын шаардлага хангасан, аюулгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, ард иргэдэд тасралтгүй жигд, хүртээмжтэй хүргэх зорилго тавьж ажиллаж байна.

​Одоо тус эмийн үйлдвэр нь 1365 м2  талбай  бүхий 2 давхар үйлдвэрлэлийн зориулалттай байранд 5 цех үйл ажиллагаагаа явуулж 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж улсын бүртгэлд бүртгүүлэн зах зээлд нийлүүлж байна. 

​“Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” GMP-ын стандартыг үе шаттайгаар  нэвтрүүлэхийн тулд  өөрийн эмийн үйлдвэрийг өргөжүүлэх, шинэчлэх төлөвлөгөө боловсруулж, энэ ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

2016-2022 онд одоо ашиглаж байгаа үйлдвэрийн объектыг “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” GMP-ын шаардлагад нийцүүлэн засварлаж, шахмал эм, нунтаг, мөхлөг, тосон түрхэц эмийн үйлдвэрлэлийн цехүүдэд модуль угсралт хийж, халаалт, хөргөлт агааржуулалтын систем болон цэвэршүүлсэн усны систем, тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж, ашиглалтанд оруулсан. 2022 онд “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал" GMP-ын шаардлага хангасан батламж авсан. 

2019-2021 онд үйл ажиллагаандаа олон улсын болон Монгол Улсын стандартуудыг хэрэгжүүлэх замаар “Чанарын удирдлагын тогтолцоо”-г бүрдүүлэн ажиллаж байна.

Тухайлбал:

  • Үйл ажиллагаандаа “Чанарын удирдлагын  тогтолцоо” ISO 9001:2015 стандартыг 2019-2021 онд бүрэн нэвтрүүлж 2021 оны 4 сарын 19-нд СХЗГ-аас 182 дугаартай “ГЭРЧИЛГЭЭ” авсан.
  • Чанарын хяналтын сорилтын лабораторитоо “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага” MNS/ISO/IEC 17025:2018 стандартыг нэвтрүүлж 2021 оны 1 сарын 29-нд Үндэсний итгэмжлэлийн төвөөс “ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ” авсан.

ЧАНАРЫН БОДЛОГО

​Эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг мөрдлөг болгож, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж технологи ашиглан, олон улсын жишигт нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмийг үйлдвэрлэж, тасралтгүй жигд хүртээмжтэй ханган, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэхэд чиглэсэн бүтээлч, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлж байнгын сайжруулалт хийж хөгжихөд чиглэнэ.

БИДНИЙ ТҮҮХ

2022

“Эм үйлдвэрлэлийн зохистой дадал" GMP-ын шаардлага хангасан батламж ЭЭХХЗГ-аас авсан.

2021

Үйл ажиллагаандаа “Чанарын удирдлагын  тогтолцоо” ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж СХЗГ-аас  “ГЭРЧИЛГЭЭ” авсан. 

Чанарын хяналтын сорилтын лабораторитоо “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага” MNS/ISO/IEC 17025:2018 стандартыг нэвтрүүлж 2021 онд Үндэсний итгэмжлэлийн төвөөс “ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ” авсан.

2019

(GMP) /эмийн үйлдвэрийн зохистой дадал/-ын шаардлага хангасан хүчин чадал сайтай иж бүрэн тоног төхөөрөмж бүхий тосон түрхлэгийн цех, нунтаг мөхлөг эмийн цехийг тус тус ашиглалтад оруулав.

2018

(GMP) /эмийн үйлдвэрийн зохистой дадал/-ын шаардлага хангасан хүчин чадал сайтай иж бүрэн тоног төхөөрөмж бүхий шахмал эмийн цехийг ашиглалтад оруулав.

2016

8 сард 650 м² талбай бүхий бэлэн бүтээгдэхүүний агуулахыг стандартын шаардлагад нийцүүлэн барьж ашиглалтад оруулав.

2005

Үйлдвэрлэлийн ногоон байгууламж нь 3300 м2, цардмал талбай нь 1540 м2 болно. Ногоон байгууламжиндаа 2005 оноос хойш ногоон гацуур 100 гаруй, чацарганы суулгац 50, нохойн хошууны бут 70 гаруй, үхрийн нүд, алтан гагнуур зэрэг мод, бут сөөг тарьж, сөд, таван салааг тарималжуулсан. Мөн гоёлын шар хуйсыг хашлага болгож тариалсан.

2005

Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 5540 м2 талбай бүхий газартай, 432 м2 талбай бүхий үйлдвэрийн объектыг худалдан авч өөрийн үйлдвэрийн зориулалтаар засаж тохижуулсан. Энэ хугацаанд тус барилгыг 2 давхар болгон стандартын дагуу каркасан цутгалт хийж, гадна талд урагшаа болон зүүн талд нь өргөтгөл хийж одоогоор 1365 м2 бүхий үйлдвэрлэлийн зориулалттай байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

2002

БГД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 2 давхар үйлдвэрийн байр барьж үрлэн эмийн цех ажиллуулж эхэлсэн.

2000

(Тавин Ус Фарм) эмийн үйлдвэр нь анх хөвөнг 50 г-аар боож савлах үйл ажиллагаагаар 2 хүний орон тоотойгоор ажлын гараагаа эхлүүлсэн.