КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

    "Тавин Ус” компани нь анх 1996 онд Монгол улсад эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Монголд орчин цагийн эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн түүхийн нэгээхэн хэсэг болж 28 жилийг энэ салбарт эм хангамж, эм үйлдвэрлэл, эмийн сангийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

   Энэ хугацаанд бид салбартаа тэргүүлэгч, байгууллагын тогтсон соёлтой, мэргэшсэн хүний нөөцтэй, түүчээлэн өрсөлдөх чадвартай компани болон өргөжин тэлсээр байна.

   2000 оноос эхлэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чанарын баталгаатай, аюулгүй, нэмүү өртөг шингэсэн эрүүл мэндийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Тавин Ус фарм эмийн үйлдвэрийг байгуулсан.

    Өнөөдөр эм үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа GMP, ISO 9001:2015 стандарт, эм бэлдмэлийн сорилтын лабораторидоо ISO/IEC 17025:2017 зэрэг олон улсын стандарт шаардлагуудыг хангаж, эрдэм шинжилгээ судалгаанд тулгуурласан чанарын баталгаатай, аюулгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, ариутгал халдваргүйтгэлийн бодис зэргүүдийг үйлдвэрлэж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, улсдаа эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн ажиллаж байна.

Цаашид үйлдвэрлэл үйлчилгээндээ дэлхийн шилдэг эм зүйн салбарын хөгжил дэвшил, тусламж үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. 

АЛСЫН ХАРАА

Эрүүл ирээдүйн төлөө эм зүйн тусламж үйлчилгээг дэлхийн жишигт...

БИДНИЙ УРИА

Таны төлөө чанарыг эрхэмлэнэ.

 ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл ирээдүйн төлөө эм зүйн тусламж үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх, мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлж, эм зүйн хөгжил дэвшилтэй эн зэрэгцэн шинжлэх ухаан, инновац шингээсэн, шинэлэг үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, тасралтгүй хөгжихөд оршино.​​​

 БИДНИЙ ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС

• Мэргэшсэн чадварлаг хүний нөөц

• Ёс зүйг эрхэмлэгч, хариуцлагатай хамт олон

• Шинэ санаачлага, бүтээлч сэтгэлгээ

• Хэрэглэгч төвтэй чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ

• Хамтын тогтвортой хөгжил, найдвартай түншлэлийг дээдлэгч компани

ӨӨДӨӨ ТЭМҮҮЛСЭН БИДНИЙ ХӨГЖЛИЙН ЗАМ