Эрүүл хүний ходоод шөнө амардаг бол шархтай тохиолдолд ходоодонд шүүс боловсруулагдax тул хоол идэх зайг хэт уртасгаж болохгүй.
Ходоодны шархтай хүмүүс ходоодон дахь хүчлийг идэвхжүүлдэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзвал зохистой.
Үүнд:
- Шарсан, утсан хоол, зууш
- Карри, перц зэрэг хурц хоол амтлагч
- Ялангуяа хар кофеноос бүрмөсөн татгазах.
Хоолыг бага хэмжээгээр, ойр хугацаатай идэх /өдөрт 4-5 удаа/
Хэрэв тамхи татдаг бол хаях хэрэгтэй. Учир нь тамхи нь ходоодны шарх, үрэвслийг улам хурцатгадаг. Турах, бясалгал хийх зорилгоор ходоодны шархтай хүмүүс хамаагүй хоол сойж болохгүй. Шаардлагатай тохиолдолд хязгаарлагдмал хүрээнд л хоол сойвол сөрөг нөлөөгүй.
Өдөр тутмын хоолны цэсэнд янз бүрийн каш оруулах нь чухал.
Ялангуяа цагаан будааны болон овъёосны усанд чанасан каш нэн тустай.
Ногооны нухаш ходоодонд тааламжтай нөлөөлдөг.
Чанасан өндөг, жигнэсэн чанасан загас зэрэг уураг агуулсан бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгцээтэй.